Хайрын түүх

бичсэн: Tsevegee, 2011-02-21, 11:21

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуй...
төрөл:Зохиол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Б.Ринчен- Нууцыг задруулсан захиа

бичсэн: Tsevegee, 2011-02-21, 10:50

Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа. Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сурагла...
төрөл:Зохиол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих